Өчигдөр буюу 5р сарын 13нд танилцуулагдсан АНУ-ын 4р сарын core инфляц хүлээлтийн дагуу 2.8%-тай гарсан бол headline инфляц 2.3%-тай гарч хүлээлт болох 2.4%-иас бага гарснаар сүүлийн 3 сарын хугацаанд инфляцын үзүүлэлт хүлээлтээс бага гарсан үзүүлэлт болов . Уг инфляцын бууралт нь АНУ-ын ерөнхийлөгчийн худалдааны түнш улсууддаа тавьсан тарифын нөлөө зах зээлд бүрэн мэдрэгдэж эхлээгүйг харуулж байна.
Fitch Ratings-ийн ерөнхий эдийн засагч Brian Coulton инфляцын бууралтыг компаниуд тариф тогтоохын өмнөх үеийн бараа материалаа ашиглаж байгаатай холбон тайлбарлаж байгаа бөгөөд тарифын нөлөө компаниудын бараа бүтээгдэхүүний нөөц дундарч, тарифын өсөлтийг бараа бүтээгдэхүүний үнэд шингээж эхэлсэн үеэс буюу ирэх саруудад инфляц өсөх магадлалтайг дурдаж байна.
АНУ болон БНХАУ-уудын хооронд үүсэн худалдааны дайн анхан шатны тохиролцоонд хүрснээр тодорхойгүй байдал буурч зах зээл ХНС-г 2025 ондоо 2 удаа бодлогын хүүг бууруулах хүлээлт давамгайлж байгаа хэдий ч ХНС-ийн тэргүүн Jerome Powell тарифын нөлөө инфляц болон эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөг үнэлж байж хүүг бууруулах эсэх шийдвэрээ гаргахаа мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: Bloomberg
www.OCHUN.mn
#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline
