Дэлхийн газрын ховор элемент боловсруулалтын 90 гаруй хувийг БНХАУ дангаар эзэлж байгаа нь хиймэл оюун ухааныг хурдацтай хөгжүүлж, түүнд анхаарлаа хандуулж буй улс орнуудыг нэг улсаас хэт өндөр хамааралтай болгож байна. Тиймээс ч БНХАУ газрын ховор элементийг худалдааны дайны голлох хөшүүрэг болгон амжилттай ашигласнаар АНУ-ыг худалдааны бодлогоосоо ухрахад хүргэсэн. Хоёр улсын ерөнхийлөгчид харилцан нэг нэгэндээ тавьсан тарифаа нэг жилийн хугацаатай буулгаснаар түр эвлэрэлд хүрээд байгаа юм.
АНУ холбоотон улсууддаа хиймэл оюун ухаанд нэн шаардлагатай компьютерын чип болон газрын ховор элементийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг бий болгохыг санал болгосноор Япон, Солонгос, Сингапур, Нидерланд, АНЭУ, Их Британи, Израйл болон Австрали улсууд энэ сарын 12-ны өдөр цагаан ордонд хамтралын гэрээг хийх тов зарлажээ. Уг үйл ажиллагаа ерөнхийлөгч Доналд Трампаас гарч буй анхны хамаарлыг бууруулах санаачилга биш бөгөөд Трамп өмнөх ерөнхийлөгчийн засаглалынхаа үед ч хамаарал бууруулах ажлуудыг санаачлан гүйцэтгэж байжээ.
Эх сурвалж: Bloomberg





.png)