БНХАУ-ын экспорт 10-р сарын огцом бууралтын дараа сэргэж, оны эхнээс 1 их наяд ам. долларыг давлаа. Экспортын өсөлт шинжээчдийн хүлээлт 4%-ийг давж 5.9%-д хүрсэн бол импорт 1.9%-р өсөв. Хэдийгээр худалдааны дайны нөлөөгөөр АНУ-руу хийх экспорт 29%-р буурсан ч тус бууралтыг Европын Холбоо (ЕХ), Латин Америк, Африк руу хийсэн экспорт нөхжээ. Мөн БНХАУ-ын ЕХ болон Япон руу хийсэн экспорт өссөн нь шинжээчдийн анхаарлыг ихээр татаж байна.
БНХАУ ийн ЕХ руу хийсэн экспорт 15%-р, Африк руу 28%-р, Зүүн Өмнөд Азийн орнуудруу 8.4%-р тус тус өссөн байна. Bloomberg Economics-ийн үзэж буйгаар БНХАУ-ын экспортын өсөлт тус улсын гадаад худалдааны тэсвэр, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар өндөр хэвээр байгааг харуулж байгаа ч тодорхойгүй байдал буурахгүй байгаа нь эрэлтэд сөрөг нөлөө үзүүлсээр байхыг онцолсон байна. Гадаадын эрэлт нь Хятадын эдийн засгийн өсөлтийн цорын ганц тогтвортой хөдөлгөгч хүч болж, дотоодын хувийн хэрэглээ сул, орон сууцны зах зээл удаан хугацаанд унасан нөхцөлд нөхөж байсан. Хятадын ашиг ийнхүү дээд түвшинд хүрсэн нь худалдааны дайн намжсаны дараа тохиосон ба худалдааны түнш орнуудынх нь анхаарал үүн дээр төвлөрөөд байна. Мөн Бээжин эдийн засгаа гадаад эрэлтэд өндөр хэмжээгээр түшиглэснийг тэнцвэржүүлэхэд анхаарч буйг тодотгосон. Энэ онд Хятадын цэвэр экспорт нь эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг бүрдүүлээд байна.
Эх сурвалж: Bloomberg




