“ОЧУН Капитал” хувийн хөрөнгө оруулалтын сан нь “Глобал макро” стратегитай сан бөгөөд тус стратеги нь дэлхийн томоохон эдийн засаг, улс төрийн чиг хандлага, хүлээлтэд тулгуурласан хөрөнгө оруулалтын аргачлал юм. Менежерүүд зөвхөн хувьцаа эсвэл компаниуд дээр төвлөрөхийн оронд макро эдийн засгийн хүчин зүйлс, хүүгийн хувь хэмжээ, валютын хэлбэлзэл, инфляц, ДНБ-ий өсөлт, эсвэл геополитикийн үйл явдлуудыг шинжилж, хувьцаа, бонд, валют, түүхий эд зэрэг хөрөнгийн олон төрлүүд дээр хөрөнгө оруулалт хийдэг. Зорилго нь дэлхийн эдийн засгийн өөрчлөлтөөс ашиг олох бөгөөд энэ нь өсөлт, уналт эсвэл тогтвортой байдлын аль нь ч байж болно. Мөн хөшүүрэг, дериватив, богино арилжаа (Short selling) ашиглан өгөөжийг нэмэгдүүлэх эсвэл эрсдэлийг хамгаалах боломжтой байдгаараа давуу талтай.
Бид энэхүү стратегийн дагуу хөрөнгө оруулалт хийхдээ дотоодын бондуудаас өндөр чанартайг нь нарийвчлан судалж сонгодог бол гадаад хөрөнгө оруулалтыг санхүүгийн үүсмэл хэрэгсэл болох опционыг ашиглан хэрэгжүүлдэг. Ингэснээр гадаад хөрөнгө оруулалтын алдагдлын эрсдэлийг бүрэн хамгаалж, боломжит өгөөжийг нэмэгдүүлдэг. Опцион нь хөрөнгийн ханш урьдчилан таамагласан чиглэлд хөдөлбөл ашиг өгдөг, харин эсрэг чиглэлд хөдөлбөл алдагдал хүлээхгүй онцлогтой санхүүгийн хэрэгсэл юм.
Энэ боломжийг ашиглахын тулд төлбөр буюу "премиум" төлдөг. Опцион нь хөшүүргийн шинж чанартай бөгөөд гэрээний үнээс хэд дахин их хөрөнгө оруулалтыг илэрхийлдэг тул бид опционы хэмжээг багцын 15%-иар хязгаарладаг.
Жишээ: 1 сая ам.доллароор Apple компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийнэ гэж үзвэл шууд хөрөнгө оруулалт хийх болон ОЧУН-ы стратегийн дагуу хөрөнгө оруулалт хийхийн ялгааг дор харуулав.
Тэрбум төгрөг
Сая төгрөгөөс дээш
Мэргэжлийн түвшинд хөрөнгийг удирдсанаар эрсдэлийн менежментийг оновчтой хийж, эрсдэлээр тохируулсан өндөр өгөөжийг хүртэх боломжтой.
Багцын оновчлолыг амжилттай хийснээр сан эрсдэлийг зохих түвшинд тархаан байршуулна.
Зах зээлийн нөхцөл байдалд уялдуулж хөрөнгө оруулалтын стратеги хооронд шилждэг, уян хатан байна.
Хөшүүргийг тохиромжтой түвшинд ашиглах нь боломжит өгөөжийг нэмэгдүүлнэ.
• Гадаад хувьцаа
• Дотоод компанийн бонд
• Бусад стратеги:
- Түүхий эд
- Валют
- Санхүүгийн үүсмэл хэрэгсэл
• Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК)
• Үл хөдлөх
• Крипто валют
• Дотоод хувьцаа
Очун капитал хувийн ХОС
Нэгж эрх эзэмшигчдийн хурал
Хаалттай, хувийн
2029 он хүртэл
ОЧУН ХХК
Худалдаа Хөгжлийн Банк
₮20 тэрбум
50 хүртэл
₮500 сая