Дотоодын зах зээл

Инфляцын түвшин буурч, Төв банкны зорилтот интервалд ойртлоо

Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо:
2025-12-15

Монгол улсын 2025 оны 11-р сарын инфляц 8.2%-тай гарлаа. Өсөлтийн гол хөдөлгөгч нь хүнсний барааны бүлэг бөгөөд инфляцын нийт өсөлтийн 38.4%-ийг (3.1% өсөлттэй) бүрдүүлсэн бол хувцас, бараа болон гутлын бүлэг 12.5%-ийг (1.0% өсөлттэй) бүрдүүлжээ.

Улаанбаатар хотод инфляц улсын инфляцаас өндөр гарч, жилийн өсөлт 8.7%-д хүрэв. Үнийн өсөлтөд импортын барааны үнэ 1.8 нэгж хувь, дотоодын барааны үнэ 5.2 нэгж хувийн нөлөөтэй байлаа. Үхрийн гуяны цул махны дундаж үнэ энэ сард 23,955 төгрөг болж, өмнөх оноос 17.7% өссөн бол 1-р зэргийн гурил 2,459 төгрөг, АИ-92 бензин 2,590 төгрөг болж тус тус нэмэгджээ.

Хэрэглээний сагсны 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 55.3% нь импортын бараа байгаа ба инфляцад гадаад зах зээлийн нөлөө өндөр хэвээр байгааг тус тоо харуулж байна. Хэрэглээний үнийн индексийн дараагийн мэдээлэл 2026 оны 1 дүгээр сарын 8-нд нийтлэгдэх юм.

Эх сурвалж: ҮСХ

Холбогдох сэдэв: