Олон улсын зах зээл

АНУ болон БНХАУ-ууд худалдааны дайны анхан шатны зөвшилцөлд хүрч түр тохиролцов

Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо:
2025-05-14

2025 оны 5-р сарын 12-нд АНУ болонБНХАУ-уудын хооронд хурцдаж байсан худалдааны дайн анхан шатны зөвшилцөлд хүрчтарифуудаа харилцан, мэдэгдэхүйц буурууллаа. АНУ-ын зүгээс БНХАУ-ын бараабүтээгдэхүүнд ногдуулсан 145% тарифаа 30% болгосон бол БНХАУ-ын зүгээс АНУ-ынбараа бүтээгдэхүүнд оногдуулсан 125%-ийн тарифаа 10% болголоо. Тус түртохиролцоо 90 хоногийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд энэ хугацаанд хоёртал нарийн хэлэлцэж эцсийн тохироонд хүрэх зорилготой байна.
‍

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын өнгөрөгч 4рсард танилцуулсан тарифын түрэмгий бодлого зах зээлийн тодорхойгүй байдлыгогцом өсгөж байсан бол БНХАУ-тай анхан шатны тохироонд хүрч чадсан нь дэлхийнэдийн засаг, геополитикийн асуудал зэрэгт өргөн хүрээтэй эерэг нөлөө үзүүллээ.
‍

ГОЛЛОХ НӨЛӨӨЛӨЛ

Зах зээлийн өсөлт: Хоёр улс тохиролцоогоо олон нийтэд зарласны дараагаарАНУ-ын голлох индексүүд болох S&P500 индекс 3.26%-иар, NASDAQ индекс 4.04%-иар, БНХАУ-ын Hang Seng индекс  2.98%-иар, CSI 300 индекс 1.16%-иар, Японы Topix индекс 0.31%-иар тус тус өслөө.

АНУ-ын татварын орлого: Худалдааны тохиролцооноос өмнө АНУ-ын гаалийн орлого 4рсард 16 тэрбум ам. долларт хүрч өмнөх оны мөн үеэсээ 130%-иар өссөн бол худалдааны түншүүдтэйгээ тохиролцоондхүрснээр ирээдүйн орлогыг бууруулах магадлалтай байна.

Худалдааны урсгал: Тарифын дараагаар БНХАУ-аас АНУ-руу хийгдсэн усан замынконтейнер тээврийн хэмжээ 50% орчим хувиарбуураад байсан бол тохиролцооны дараагаар тээвэр эргэн сэргэх хүлээлттэй байна.

Инфляцын эрсдэл: Хэдийгээр АНУ худалдааны түнш улсуудтайгаа тохиролцоондхүрч тавьсан тарифуудыг бууруулж байгаа ч шинээр тавьсан тарифуудыг тэглээгүйнь инфляцын өсөлтөд нөлөөлөхүйц байгааг эдийн засагчид сануулж байна.  

Бодлогын хүү: Ээлжит ХНС-ийн бодлогын хүүний шийдвэр ирэх 6р сард болохбөгөөд зах зээлд 2025 ондоо ХНС бодлогын хүүг 2 удаа бууруулах хүлээлтдавамгайлж байна.

Валютын ханш: Ерөнхийлөгч Трампыг сонгуульд ялснаас хойш ам. доллар суларчбайсан бол худалдааны дайны тохиролцооны дараагаар 1% орчим хувь чангарав. Эсрэгээрээ аюулгүй хөрөнгө оруулалтболох алт, Японы иен, Швецарын франк суларсан нь зах зээлд эдийн засаг унаххүлээлт буурсныг харууллаа.
‍

ЯЛАГЧ УЛС

Олон улс хоёр улсынхэлэлцээрт БНХАУ арай илүү давуу талтай оролцлоо хэмээн харж байна. БНХАУ-ынхувьд АНУ-ын тавьсан үлэмж тарифыг бууруулж чадсанаас гадна фентанилд тавьсан20%-ын тарифыг арилгасан нь голлох ялалт болж байгаа болАНУ-ын зүгээс газрын ховор элементийн экспортын хоригийг цуцлуулсан нь хэлэлцээрийнчухал үр дүн болов. АНУ-ыг хүчтэй байр сууриасаа ухрахад компаниудын лоббиболон зах зээлд бий болсон тодорхойгүй байдлын нөлөө түлхүү нөлөөлсөн байна.

‍
Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

‍

Холбогдох сэдэв: